Stay in Kharkhorin
Kharkhorin

Stay in Kharkhorin

Эзэнт гүрний нийслэлээс таны аялал эхэлнэ

Онцлох бизнесүүд

Хархорины шилдэг бизнес, үйлчилгээнүүд

Бүгдийг харах
Тэгш дүүрэнХоол & Уух

Тэгш дүүрэн

TEGSH DUUREN REST STOP Тэгш Дүүрэн Рест Стоп нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах аялагч, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан тав тухтай үйлчилгээний цогц газар юм. Бид нэг дороос дараах үйлчилгээг санал болгож байна. ☕ TEGSH DUUREN COFFEE – Шинэхэн нунтагласан чанартай кофены үрээр бэлтгэсэн эспрессо, латте, капучино болон төрөл бүрийн халуун, хүйтэн ундаа. 🥟 Ресторан – Монгол болон европ хоол, шинэхэн хуушуур, өглөөний цай болон амт чанартай хоол. 🛏️ Буудал – Цэвэр тухтай өрөө, 100% даавуун цагаан хэрэглэл, ая тухтай орчинтой. Ганцаарчилсан болон гэр бүл, аяллын багт зориулсан байрлах боломжтой. 🎁 Бэлэг дурсгал – Монголын уламжлалт гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн. 🚗 Амрах зогсоол – Урт замын аяллын үеэр түр амарч, кофе ууж, хооллон, эрч хүчээ сэлбэх хамгийн тохиромжтой газар. Бидний зорилго бол үйлчлүүлэгч бүрт зөвхөн үйлчилгээ бус, халуун дулаан уур амьсгал, найрсаг харилцаа, мартагдашгүй дурсамжийг бэлэглэх юм. TEGSH DUUREN REST STOP Зүгээр нэг зогсоол биш — амрах, эрч хүчээ сэлбэх, аяллаа таашаах газар.

Ороод ирээ хөНутгийн үйлчилгээ

Ороод ирээ хө

Их ХорумАмралт

Их Хорум

“Их Хорум” зочид буудал нь Монгол улсын түүх, эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа, дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг Эрдэнэ Зуу хийдийн газар нутагт, нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км зайд байрлалтай бүтээн байгуулалт юм. “Их Хорум” зочид буудал нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд гадаад болон дотоодын аялагч, амрагчдыг тав тухтай, цэвэрхэн орчинд амраах болон тухайн сум орон нутагт зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, стандартын үйлчилгээг нэвтрүүлэх эрхэм зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан. Үүд хаалгаа нээснээс хойш тасралтгүй шинэчлэлт, хөгжүүлэлт хийж 2023 онд Спа төв, кофешоп бүхий Б, С байрууд, Их гэр лоунж, Хүннү гэр ба тоглоомын талбай, хүлэмж зэргийг ашиглалтанд оруулж “Их Хорум” зочид буудал цогцолбор болсон юм. “Их Хорум” зочид буудал цогцолбор нь: Зочин хүлээн авах өрөө бүхий А /27өрөө/, Б /22өрөө/, С /13өрөө/ байрууд Хүннү люкс гэр - 10 150 хүний багтаамж бүхий Ресторан 80 - 100 хүний багтаамжтай “Их гэр” лоунж Спа төв /Бассейн, хуурай болон уурын саун, халуун хүйтэн жакузи, 2 төрлийн массажны өрөө Кофе шоф /ресторанаас тусдаа/ Ажилчдын гал тогоо болон хооллох заал, угаалгын хэсэг Авто машины граш - 70ш Хүүхдийн тоглоомын талбай Сагс, воллейбол, газрын теннисны талбай Хоол үйлдвэрлэлд ашиглах нарийн ногооны 4 улирлын хүлэмж Уурын зуух, харуулын байр

АнарАмралт

Анар

Монголын түүх, нүүдэлчин ахуй, байгалийн уужим орчныг нэг дор мэдрэх боломжтой тансаг зэрэглэлийн амралтын цогцолбор. Өвөрхангай аймгийн Хархорин сумын үзэсгэлэнт байгальд байрлах Анар жуулчны бааз нь дотоод, гадаадын жуулчдад зориулсан тав тухтай орчин, монгол уламжлал хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Давуу тал * 100 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадал * 40 тохилог монгол гэр * Гэр бүлийн болон групп аялалд тохиромжтой * Байгалийн тайван орчин * Орхон голын эрэг, Толгойн боолт * Галын үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулах боломж * Монгол уламжлалт хоол болон захиалгат үйлчилгээ Ойр байрлах аяллын цэгүүд * Эрдэнэ Зуу хийд * Хархорум хотын туурь * Орхоны хөндий * Их Гүрнүүдийн Хөшөө цогцолбор * Мэлхий хад

Удахгүй болох арга хэмжээ

Хархоринд болох соёл, спортын арга хэмжээнүүд

Бүх арга хэмжээ

Арга хэмжээ байхгүй байна.

МАРШРУТ ТӨЛӨВЛӨГЧ

Маршрутаа төлөвлө

Хархорин дахь бизнес, үзвэрийн газар, арга хэмжээг нэг маршрутад нэгтгэж, аялалын төлөвлөгөөгөө хялбархан бүтээгээрэй.

Маршрут төлөвлөхБүртгэлгүй ч болно

Хархорин Газрын Зураг

Бизнес, үзвэрийн газрууд газрын зураг дээр

Том зураг дээр харах
Хархорин газрын зураг
Эрдэнэ Зуу
Хархорин Kitchen
Мөнх Тэнгэр
Хар Балгас
БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД

Бизнесээ Хархорин дахь жуулчдад таниулаарай

Хэдхэн минутын дотор бизнесээ бүртгүүлж, өөрийн удирдлагын самбараас шууд агуулгаа нэмж эхлээрэй.

Stay in Kharkhorin — Хархорины аялал жуулчлалын community