Stay in Kharkhorin

Их Хорум

АмралтБаталгаажсан
Нээлттэй
ХолбогдохЦэс харах

Тайлбар

“Их Хорум” зочид буудал нь Монгол улсын түүх, эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа, дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг Эрдэнэ Зуу хийдийн газар нутагт, нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км зайд байрлалтай бүтээн байгуулалт юм. “Их Хорум” зочид буудал нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд гадаад болон дотоодын аялагч, амрагчдыг тав тухтай, цэвэрхэн орчинд амраах болон тухайн сум орон нутагт зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, стандартын үйлчилгээг нэвтрүүлэх эрхэм зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан. Үүд хаалгаа нээснээс хойш тасралтгүй шинэчлэлт, хөгжүүлэлт хийж 2023 онд Спа төв, кофешоп бүхий Б, С байрууд, Их гэр лоунж, Хүннү гэр ба тоглоомын талбай, хүлэмж зэргийг ашиглалтанд оруулж “Их Хорум” зочид буудал цогцолбор болсон юм. “Их Хорум” зочид буудал цогцолбор нь: Зочин хүлээн авах өрөө бүхий А /27өрөө/, Б /22өрөө/, С /13өрөө/ байрууд Хүннү люкс гэр - 10 150 хүний багтаамж бүхий Ресторан 80 - 100 хүний багтаамжтай “Их гэр” лоунж Спа төв /Бассейн, хуурай болон уурын саун, халуун хүйтэн жакузи, 2 төрлийн массажны өрөө Кофе шоф /ресторанаас тусдаа/ Ажилчдын гал тогоо болон хооллох заал, угаалгын хэсэг Авто машины граш - 70ш Хүүхдийн тоглоомын талбай Сагс, воллейбол, газрын теннисны талбай Хоол үйлдвэрлэлд ашиглах нарийн ногооны 4 улирлын хүлэмж Уурын зуух, харуулын байр

🛏Зочид буудал

Үнэлгээ & Сэтгэгдэл

Нэвтэрч үнэлгээ өгнө үү

Одоогоор үнэлгээ байхгүй байна.

Энэ бол таны бизнес үү?

Бизнесийн эзэн бол эзэмшлээ нотлоорой. Захиалга авах, мэдэгдэл хүлээн авах боломжтой болно.

Их Хорум — Stay in Kharkhorin