Stay in Kharkhorin
ExploreҮзвэрийн газарЧулуун яст мэлхийн дурсгалууд

Чулуун яст мэлхийн дурсгалууд

Түүхэн
💰 Үнэгүй30 мин🏘 Хархорин

Тайлбар

Хархорум Хотын Дөрвөн Сахиус: Боржин Чулуун Яст Мэлхий

Бидний өвөг дээдэс ордон, сүм дуган зэрэг ямар нэгэн томоохон барилга байгууламж бариад түүнд зориулж яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө босгодог уламжлалтай байжээ.

  • 🛡️ Хот хамгаалах бэлгэдэл: XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул, гадна, дотнын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж лусын амьтан - яст мэлхийг боржин чулуугаар урлан бүтээн хотын дөрвөн талд байрлуулжээ. Монголчууд эдгээр дөрвөн яст мэлхийг Хархорум хотын сахиус хэмээн дээдлэн шүтдэг.

  • 🔍 Судлагдаагүй нууц: Хархорум хотын зүүн хаалганы ойролцоо бас нэгэн яст мэлхий байдаг бөгөөд одоогоор судалгааны эргэлтэнд ороогүй байна. Нарийн судлагдсаны дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай систем шинэчлэн хүргэх болно.

🏛️ Хүннүгээс Эзэнт Гүрэн Хүртэл: Дэлхийн Өв Орхоны Хөндий

Төв Ази дахь анхны төрт улсыг нүүдэлчин монголчууд Хүннү гүрний үед байгуулсан түүхтэй. Цаашлаад Түрэг, Уйгур, Кидан, Нирун зэрэг Монголын эртний хаант улсуудын бүтээсэн иргэншил дэлхийн түүхэнд агуу өв соёлыг үлдээжээ.

💡 Археологийн хосгүй олдвор: Хүннүгийн Лүн, Нируны Муму хотууд одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхоны хөндийн бүс нутагт байсан сурвалж бичгийн мэдээ бий. Мөнхүү Уйгурын нийслэл Ордубалык (Хар балгас), Түрэгийн хаад ихсийн тахилын онгон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Орхоны хөндийд байрлаж байсан нь археологийн судалгаагаар нотлогдсон юм.

Энэхүү физик хийгээд соёлын газарзүй, археологийн хосгүй үнэ цэнийг нь үнэлж, дэлхийн өвийн I, III, IV шалгууруудыг хангасан тул ЮНЕСКО 2004 онд Орхоны хөндийг Дэлхийн өвийн жагсаалтанд 1081 дэх байршлаар бүртгэн авчээ.

Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна.

Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм. Тэдгээр мэлхийнүүд нь бүтээгдсэн цаг хугацаа, хэлбэр, ур хийцийн хувьд өөр өөр юм.

Бидний өвөг дээдсүүд ордон, сүм дуган зэрэг ямар нэгэн томоохон барилга байгууламж бариад түүнд зориулж яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө босгодог байсан байна.

Яст мэлхий бүтээдгийн учир нь уг чанартаа хүмүүсийн шүтлэг, итгэл бишрэлтэй холбоотой байв. Үерийн ус руу яст мэлхийн амыг харуулж тавихад хошуу нь үерийн усыг хагалж хүчийг нь сулруулдаг гэсэн аман яриа байдаг ажээ. Иймээс яст мэлхийг хотыг усны аюул үерээс авран хамгаалахын үүднээс байрлуулдаг байжээ. Мөн мэлхий газрын сөрөг энергийг сорсоноор тус газарт эерэг энерги буй болдог гэх бөгөөд тохиолдож болох гай тотгорыг өөртөө үүрэх, өвчнийг өөртөө авдаг, эзэндээ сайн чанаруудаа харамгүй өгдөг*, мөн гадуураа хатуу хуягтай тул гадны халдлага дайралтаас хамгаалах, урт насладаг учир удаан оршин тогтнохыг бэлэгддэг гэх зэрэг утгуудаар мэлхийнүүдийг байрлуулдаг байжээ хэмээн судлаачид үздэг байна.

*Хархорины товчоон. 99-100 тал. УБ 2010 он

Практик мэдээлэл

💵
Орох үнэ

Үнэгүй

Зочлох хугацаа

30 мин

🏘
Коммунити

Хархорин

Газрын зураг
47.20739504487986, 102.84106492996216
Чулуун яст мэлхийн дурсгалууд — Stay in Kharkhorin